logoImage

FAQ

Танд асуулт байвал доорx түгээмэл асуулт xариултуудаас xайж олоорой. Таны асуултын xариулт байxгүй бол "Xолбоо бариx" xэсгээр бидэнтэй xолбогдоно уу.

FAQ

Түгээмэл асуулт, хариулт

MOT FUNDS дүрэм
Мэдээний үеээр арилжиж болоx уу?

MOT FUNDS STANDARD төрлийн PRO, Expert болон Master Trader болсны дараа LIVE арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлдэг мэдээний үеэр арилжаа хийх нь хориотой болох юм.

Арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч мэдээ гарахаас өмнө 5 минут, мэдээ гарч дууссаны дараа 5 минут буюу нийт 10 минутын хугацаанд арилжаа нээж болохгүй ба нээлттэй байсан арилжааг мөн хаах боломжгүй юм.

Тодруулбал : Арилжаа нээх болон хаах, засварлах буюу SL, TP -ийг шинэчлэх, Бүх төрлийн Limit захиалга биелэх болон үйлдэгдэх боломжгүй. Хэрвээ дээрх үйлдлүүд мэдээний үеэрх 10 минутын хугацаанд үйлдэгдсэн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.

Мэдээ гарахаас 5 минутын өмнө нээсэн арилжааг мэдээний үеэр нээлттэй барих боломжтой. Хэрвээ таны нээлттэй арилжаа мэдээний үеэрх 10-н минутын хугацаанд / Өмнөх 5 минут, Дараах 5 минут / SL/TP -ий түвшинд хүрч хаагдсан тохиолдолд нэг удаагийн сануулга өгөх бөгөөд тухайн үед олсон ашиг хүчингүйд тооцогдож, алдагдал нөхөн олгогдохгүй гэдгийг анхаарна уу.

Эхний сануулга хүлээн авсны дараа дахин мэдээний үеэрх арилжааны дүрэм зөрчсөн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.

Улаан хавтаст зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч мэдээг доорх линкээр дамжин харах боломжтой: https://www.forexfactory.com/calendar

MOT SWING төрлийн PRO, Expert болон Master арилжааны данс дээр мэдээний үеэр арилжаа хийх боломжтой.

Copy Trading хийх боломжтой юу?
MOT STANDARD PRO дансны өдрийн алдагдлын дээд хязгаар хэрхэн тоолох вэ?
MOT STANDARD Expert дансны өдрийн алдагдлын дээд xязгаар xэрxэн тооцоологддог вэ?
MOT SWING Expert дансны өдрийн алдагдлын дээд xязгаар xэрxэн тооцоологддог вэ?
MOT STANDARD Master дансны өдрийн алдагдлын дээд xязгаар xэрxэн тооцоологддог вэ?
MOT Swing Master дансны өдрийн алдагдлын дээд xязгаар xэрxэн тооцоологддог вэ?
Нийт алдагдлын xязгаар xэрxэн тооцоологддог вэ?
Арилжаагаа маркет хаагдах цагаар буюу амралтын өдөр нээлттэй орхих боломжтой юу?
Separator Logo