Түгээмэл асуулт, хариулт
Өдрийн алдагдлын дээд хязгаар / STANDARD MOT EXPERT DEMO болон LIVE данс /
Улаанбаатар хот 05:00, GMT+8 цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд хэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Equity-ийн 5% -ийг Unrealized Loss оор алдаж болохгүй.
Өдрийн алдагдлын хязгаар $ = Equity - (Equity * 5 / 100)
Та дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд дахин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл хүргэгдэх болно.
Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай эхний өдрийн алдагдлын хязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $3,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын хязгаар тооцох дүн $100,000 - $3,000 = $97,000 болно. Таны тухайн өдөр алдаж болох дээд хязгаар тухайн дүнгийн 5% буюу $4,850 болно.
Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай эхний өдрийн алдагдлын хязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $3,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын хязгаар тооцох дүн $100,000 + $3,000 = $103,000 болно. Таны тухайн өдөр алдаж болох дээд хязгаар тухайн дүнгийн 5% буюу $5,150 болно.
Жишээ #3: Та $100,000 ам. долларын “Balance” тай $3,000 ам. долларын “Unrealized Profit”-тэй $103,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $103,000 - ($103,000 * 5 / 100) = $97,850 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Жишээ #4: Та $100,000 ам. долларын “Balance” тай хасах $3,000 ам. долларын “Unrealized Loss”-той $97,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $97,000 - ($97,000 * 5 / 100) = $92,150 ам. доллароос доош оруулах боломжгүй.