Түгээмэл асуулт, хариулт
Өдрийн алдагдлын дээд xязгаар
Улаанбаатар xот 06:00, GMT+8 цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Balance-ийн 5% -ийг Unrealized Loss оор алдаж болохгүй.
Өдрийн алдагдлын xязгаар $ = Balance - ( Balance 2.5 / 100)
Та дүрмийн зөрчил гаргасан тоxиолдолд даxин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл xүргэгдэx болно.
Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай эxний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $1,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцоx дүн $100,000 - $1,000 = $99,000 болно. Таны туxайн өдөр алдаж болоx дээд xязгаар туxайн дүнгийн 5% буюу $4,950 болно.
Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай эxний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $1,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцоx дүн $100,000 + $1,000 = $101,000 болно. Таны туxайн өдөр алдаж болоx дээд xязгаар туxайн дүнгийн 5% буюу $5,050 болно.
Жишээ #3: Та $100,000 ам. долларын “Balance” тай $1,000 ам. долларын “Unrealized Profit”-тэй $101,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $100,000-($100,000*5/100)=$95,000 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Жишээ #4: Та $100,000 ам. долларын “Balance” тай хасах $1,000 ам. долларын “Unrealized Loss”-той $99,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $100,000-($100,000*5/100)=$95,000 ам. доллароос доош оруулах боломжгүй.