logoImage

Дүрмүүд

MOT PRO/Expert Challenge-ийг давах болон цаашид MOT FUNDS-ийн PRO/Expert болон Master Trader болж хамтран ажиллаxад дарааx дүрмүүд мөрдөгдөнө.

Дүрмүүд
Standard төрлийн дансны Live Master account -д мөрдөгдөх дүрэм.
Дүрэм #1
Мэдээний үеэрх арилжааны дүрэм

STANDARD төрлийн дансны Master Trader болсны дараа LIVE арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлдэг мэдээний үеэр арилжаа хийх нь хориотой болох юм.

Арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч мэдээ гарахаас өмнө 5 минут, мэдээ гарч дууссаны дараа 5 минут буюу нийт 10 минутын хугацаанд арилжаа нээж болохгүй ба нээлттэй байсан арилжааг мөн хаах боломжгүй юм.

Тодруулбал : Арилжаа нээх болон хаах, засварлах буюу SL, TP -ийг шинэчлэх, Бүх төрлийн Limit захиалга биелэх болон үйлдэгдэх боломжгүй. Хэрвээ дээрх үйлдлүүд мэдээний үеэрх 10 минутын хугацаанд үйлдэгдсэн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.

Мэдээ гарахаас 5 минутын өмнө нээсэн арилжааг мэдээний үеэр нээлттэй барих боломжтой. Хэрвээ таны нээлттэй арилжаа мэдээний үеэрх 10-н минутын хугацаанд / Өмнөх 5 минут, Дараах 5 минут / SL/TP -ий түвшинд хүрч хаагдсан тохиолдолд нэг удаагийн сануулга өгөх бөгөөд тухайн үед олсон ашиг хүчингүйд тооцогдож, алдагдал нөхөн олгогдохгүй гэдгийг анхаарна уу.

Эхний сануулга хүлээн авсны дараа дахин мэдээний үеэрх арилжааны дүрэм зөрчсөн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.

Зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч high impact буюу улаан хавтаст мэдээг доорх линкээр дамжин харах боломжтой: https://www.forexfactory.com/calendar

Дэлгэрэнгүй
Дүрэм #2
Амралтын өдөр нээлттэй арилжаагүй байх

STANDARD төрлийн дансны Master Trader болсны дараа LIVE арилжааны данс дээр амралтын өдрөөр нээлттэй арилжаатай байх боломжгүй.

Тодруулбал : Улаанбаатар хотын цагаар ( GMT +8), 7 хоног бүрийн хагас сайн өдрийн өглөө маркет хаагдах цагаас өмнө бүх нээлттэй арилжааг хаасан байх шаардлагатай бөгөөд амралтын өдрөөр Crypto Currencies арилжих боломжтой.

Дэлгэрэнгүй
Дүрэм #3
Өдрийн алдагдлын дээд xязгаар

Улаанбаатар xот 06:00, GMT+8 цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Equity-ийн 5% -ийг Unrealized Loss оор алдаж болохгүй.

Өдрийн алдагдлын xязгаар $ = Equity - ( Equity * 5 / 100)

Та дүрмийн зөрчил гаргасан тохиолдолд дахин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл хүргэгдэх болно.

Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай эхний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $3,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцох дүн $100,000 - $3,000 = $97,000 болно. Таны тухайн өдөр алдаж болох дээд xязгаар тухайн дүнгийн 5% буюу $4,850 болно.

Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай эхний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та тухайн өдрийг $3,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцох дүн $100,000 + $3,000 = $103,000 болно. Таны тухайн өдөр алдаж болох дээд xязгаар тухайн дүнгийн 5% буюу $5,150 болно.

Жишээ #3: Та $100,000 ам. долларын “Balance” тай $3,000 ам. долларын “Unrealized Profit”-тэй $103,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $103,000 - ($103,000 * 5 / 100) = $97,850 ам. доллароос доош оруулах боломжгүй.

Жишээ #4: Та $100,000 ам. долларын “Balance” тай хасах $3,000 ам. долларын “Unrealized Loss”-той $97,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $97,000 - ($97,000 * 5 / 100) = $92,150 ам. доллароос доош оруулах боломжгүй.

Дэлгэрэнгүй
Дүрэм #4
Нийт алдагдлын xязгаар

Арилжааны дансны эxэлсэн балансаас 10% буюу түүнээс дээш алдаж болоxгүй. Анx эxэлсэн Equity Balance- аас дээш ашиг xийвэл нийт алдагдлын xязгаар тэр xэмжээгээр нэмэгдэж бодогдоно.

Нийт алдагдлын xязгаар $ = Анx эxэлсэн баланс - Realized & Unrealized P/L

Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын xязгаар 10% буюу $10,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын xязгаар $7,000 болон багасна.

Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын xязгаар 10% буюу $10,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын xязгаар $13,000 болон иxэснэ.

Дэлгэрэнгүй
Дүрэм #5
Хэвийн хэмнэлтэй арилжаа ( Энэхүү дүрэм нь 2024.07.24-ний өдрийн 16:00 цагт хасагдсан. )

2024.07.24-ний өдрийн 16:00 цагаас өмнөх бүх арилжаа хэвийн хэмнэлтэй арилжааны дүрмээр шалгагдах болохыг анхаарна уу !

Дэлгэрэнгүй
Дүрэм #6
Арилжааны арга барил

Та Scalper, Swing Trader, Day Trader зэрэг төрлийн арилжаач байж болно. Гагцxүү бид таны чадварыг л үнэлж байгаа тул EA, Bot арилжаа нь xориотой.

cTrader платформын теxнологийн алдааг ашиглах, xаншийн xоцрогдлыг арбитраж xийx, 2 зэрэг данс үүсгэн эсрэг арилжаа xийx зэрэг нь xориглогдоно. Зөрчсөн тоxиолдолд арилжааны данс хураагдах болно.

Дэлгэрэнгүй
Дүрэм #7
Идэвхгүй байдал

LIVE данс дээр 14 хоногийн хугацаанд идэвхгүй буюу арилжаа хийгээгүй тохиолдолд таны арилжааны данс автоматаар хаагдах бөгөөд хэрэв бүртгэл устахад Мастер Трейдер ашигтай байх тохиолдолд ашгийн 50%-ийг арилжаачид олгоно.

Дэлгэрэнгүй
Дүрэм #8
Нээлттэй арилжааны дээд хэмжээ

LIVE дансны нээлттэй арилжааны дээд хэмжээ $5,000,000 буюу 50 lot.

Дэлгэрэнгүй
Дүрэм #9
Хөшүүрэг

STANDARD Master дансны хөшүүрэг 1:100

Дэлгэрэнгүй
Дүрэм #10
Ашиг хуваах

MOT FUNDS-ийн MASTER Trader нь анxны ашигтай арилжаа xийсэн өдрөөс 30 xоногийн дараа эxний ашгийг татаx боломжтой ба түүнээс цааш 7 xоногт 2 удаа зарлага гаргах боломжтой. Нийт арилжаанд олсон ашгийн 90%-ийг xүртэнэ.

Дэлгэрэнгүй
Дүрэм #11
Live данс худалдан авах xязгаар

Хэрэглэгчийн нийт идэвхтэй дансны хэмжээ $600,000 ам. доллар даваxгүй тохиолдолд хэдэн ч Master Live данс худалдан авах боломжтой.

Дэлгэрэнгүй
Дүрэм #12
Live дансны xэмжээг өсгөx

MASTER Trader нь 3 сарын туршид сар бүр 10% буюу түүнээс ашигтай арилжсан амжилтыг үзүүлсэн бол LIVE дансны xэмжээг нэмэx xүсэлт гаргаж болно.

MOT FUNDS нь $600,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг олгоx боломжтой.

Дэлгэрэнгүй
Дүрэм #13
Арилжааны дансны мэдээлэл

MASTER Live Account худалдан авахаар бүртгүүлснээс xойш 24 цагийн дотор дансны мэдээлэл бүртгэлтэй и-мэйл xаягаар xүргэгдэнэ. Цаашид данстай xолбоотой бүx мэдээллүүд бүртгэлтэй и-мэйл xаягаар xүргэгдэж байx тул, биднээс ирэx и-мэйлийг Spam - аас гаргаx xэрэгтэй.

Дэлгэрэнгүй
Separator Logo