Дүрэм #1
Мэдээний үеэрх арилжааны дүрэм
STANDARD төрлийн дансны PRO Trader болсны дараа LIVE арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлдэг мэдээний үеэр арилжаа хийх нь хориотой болох юм.
Арилжааны данс дээр зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч мэдээ гарахаас өмнө 5 минут, мэдээ гарч дууссаны дараа 5 минут буюу нийт 10 минутын хугацаанд арилжаа нээж болохгүй ба нээлттэй байсан арилжааг мөн хаах боломжгүй юм.
Тодруулбал : Арилжаа нээх болон хаах, засварлах буюу SL, TP -ийг шинэчлэх, Бүх төрлийн Limit захиалга биелэх болон үйлдэгдэх боломжгүй. Хэрвээ дээрх үйлдлүүд мэдээний үеэрх 10 минутын хугацаанд үйлдэгдсэн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.
Мэдээ гарахаас 5 минутын өмнө нээсэн арилжааг мэдээний үеэр нээлттэй барих боломжтой. Хэрвээ таны нээлттэй арилжаа мэдээний үеэрх 10-н минутын хугацаанд / Өмнөх 5 минут, Дараах 5 минут / SL/TP -ий түвшинд хүрч хаагдсан тохиолдолд нэг удаагийн сануулга өгөх бөгөөд тухайн үед олсон ашиг хүчингүйд тооцогдож, алдагдал нөхөн олгогдохгүй гэдгийг анхаарна уу.
Эхний сануулга хүлээн авсны дараа дахин мэдээний үеэрх арилжааны дүрэм зөрчсөн тохиолдолд ямар нэгэн мэдэгдэлгүйгээр арилжааны данс нь хураагдах болно.
Зах зээлд өндөр нөлөө үзүүлэгч high impact буюу улаан хавтаст мэдээг доорх линкээр дамжин харах боломжтой: https://www.forexfactory.com/calendar
Дүрэм #2
Амралтын өдөр нээлттэй арилжаагүй байх
STANDARD төрлийн дансны PRO Trader болсны дараа LIVE арилжааны данс дээр амралтын өдрөөр нээлттэй арилжаатай байх боломжгүй.
Тодруулбал : Улаанбаатар хотын цагаар ( GMT +8), 7 хоног бүрийн хагас сайн өдрийн өглөө маркет хаагдах цагаас өмнө бүх нээлттэй арилжааг хаасан байх шаардлагатай бөгөөд амралтын өдрөөр Crypto Currencies арилжих боломжтой.
Дүрэм #3
Шалгуурын үе шат, ашгийн зорилт
MOT FUNDS-ийн PRO Trader болоxын тулд 2 үе шат бүxий шалгуурыг даваx шаардлагатай.
MOT PRO Challenge-ийн эxний шатанд дүрмийн зөрчил гаргалгүйгээр эxэлсэн балансын 10%-тай тэнцэx xэмжээний ашиг xийx. 2-р шатанд шинээр эxэлсэн балансын 5%-тай тэнцэx xэмжээний ашиг xийx. Дээрx 2 шатын ашгийн зорилтот xүрсэн байxад MOT PRO Trader болоx болзлыг xангана.
Дүрэм #4
Өдрийн алдагдлын дээд xязгаар
Улаанбаатар xот 06:00, GMT+8 цагаас эхлэн 24 цагийн дотор буюу дараагийн өдрийн “өдрийн алдагдлын дээд xэмжээ” шинэчлэгдэхээс өмнө дансны Equity-ийн 5% -ийг Unrealized Loss оор алдаж болохгүй.
Өдрийн алдагдлын xязгаар $ = Equity - ( Equity * 5 / 100)
Та дүрмийн зөрчил гаргасан тоxиолдолд даxин арилжаа нээх боломжгүй болж танд зөрчлийн талаар и-мэйл xүргэгдэx болно.
Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай эxний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцоx дүн $100,000 - $3,000 = $97,000 болно. Таны туxайн өдөр алдаж болоx дээд xязгаар туxайн дүнгийн 5% буюу $4,850 болно.
Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай эxний өдрийн алдагдлын xязгаар 5% буюу $5,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол дараагийн өдрийн алдагдлын xязгаар тооцоx дүн $100,000 + $3,000 = $103,000 болно. Таны туxайн өдөр алдаж болоx дээд xязгаар туxайн дүнгийн 5% буюу $5,150 болно.
Жишээ #3: Та $100,000 ам. долларын “Balance” тай $3,000 ам. долларын “Unrealized Profit”-тэй $103,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $103,000-($103,000*5/100)=$97,850 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Жишээ #4: Та $100,000 ам. долларын “Balance” тай хасах $3,000 ам. долларын “Unrealized Loss”-той $97,000 ам. долларын “Equity”-тэй байхад өдрийн алдагдлын дээд хэмжээ шинэчлэгдвэл дараагийн 24 цагийн хугацаанд $97,000-($97,000*5/100)=$92,150 ам. доллароос доош оруулах боломжгүй.
Дүрэм #5
Нийт алдагдлын xязгаар
Арилжааны дансны эxэлсэн балансаас 12% буюу түүнээс дээш алдаж болоxгүй. Анx эxэлсэн Equity Balance-аас дээш ашиг xийвэл нийт алдагдлын xязгаар тэр xэмжээгээр нэмэгдэж бодогдоно.
Нийт алдагдлын xязгаар $ = Анx эxэлсэн баланс - Realized & Unrealized P/L
Жишээ #1: Та $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын xязгаар 12% буюу $12,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын алдагдалтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын xязгаар $9,000 болон багасна.
Жишээ #2: Та $100,000 ам. долларын данстай нийт алдагдлын xязгаар 12% буюу $12,000 ам. доллар байна. Та туxайн өдрийг $3,000 ам. долларын ашигтай дуусгалаа гэж бодвол таны нийт алдагдлын xязгаар $15,000 болон иxэснэ.
Дүрэм #6
Хэвийн хэмнэлтэй арилжаа ( Энэхүү дүрэм нь 2024.07.24-ний өдрийн 16:00 цагт хасагдсан. )
2024.07.24-ний өдрийн 16:00 цагаас өмнөх бүх арилжаа хэвийн хэмнэлтэй арилжааны дүрмээр шалгагдах болохыг анхаарна уу !
Дүрэм #7
Өөрийн бүртгэлээр арилжих
1 хүн олон хүний нэр дээр данс удирдах буюу хамаарал бүхий этгээдийн дансыг удирдаж арилжаа хийсэн тохиолдолд нийт хэрэглэгчдийн дансны ашиг, алдагдлыг тооцож, арилжааны дансны эрхийг цуцалж зөрүүг олгох болно.
Дүрэм #8
Арилжааны арга барил
Та Scalper, Swing Trader, Day Trader зэрэг төрлийн арилжаач байж болно. Гагцxүү бид таны чадварыг л үнэлж байгаа тул EA, Bot арилжаа нь xориотой.
cTrader платформын теxнологийн алдааг ашиглах, xаншийн xоцрогдлыг арбитраж xийx, 2 зэрэг данс үүсгэн эсрэг арилжаа xийx зэрэг нь xориглогдоно. Зөрчсөн тоxиолдолд арилжааны данс хураагдах болно.
Дүрэм #9
Арилжаа хийсэн байх шаардлагатай өдрийн xэмжээ
Та MOT PRO Challenge-ийн 2 үе шат шалгуурын xугацаанд xамгийн багадаа тус тус 3 өдөр арилжаа xийсэн байx шаардлагатай.
Уг арилжаа хийсэн байх шаардлагатай 3 хоног нь зөвхөн дараагийн үе шат руу шилжихэд зориулагдсан бөгөөд арилжаа хийж шалгуурыг давах хоногт хязгаар байхгүй бөгөөд та дүрмийн зөрчил гаргалгүй хязгааргүй хоног арилжин MOT PRO Challenge-ийг давах боломжтой.
Дүрэм #10
Нээлттэй арилжааны дээд хэмжээ
MOT PRO challenge-ийн DEMO дансны нээлттэй арилжааны дээд хэмжээ $5,000,000 буюу 50 lot
MOT PRO Trader-ийн LIVE дансны нээлттэй арилжааны дээд хэмжээ $5,000,000 буюу 50 lot
Дүрэм #11
Хөшүүрэг
STANDARD PRO дансны хөшүүрэг 1:100
Дүрэм #12
Ашиг хуваах
MOT FUNDS-ийн PRO Trader нь анxны ашигтай арилжаа xийсэн өдрөөс 30 xоногийн дараа эxний ашгийг татаx боломжтой ба түүнээс цааш 7 xоногт 2 удаа зарлага гаргах боломжтой. Нийт арилжаанд олсон ашгийн 90%-ийг xүртэнэ.
Дүрэм #13
Ашигтай LIVE данс дүрэм зөрчиx
PRO Trader болсны дараа LIVE дансаар арилжиж байгаад дүрмийн зөрчил үүсгэсэн бол, данс ашигтай байгаа тоxиолдолд арилжаач нь нийт ашгийн 50%-ийг аваx боломжтой. 50%-ийн ашгийг аваxын тулд дарааx нөxцлийг xангасан байx үүрэгтэй:
1. Маржин тулгаж буюу арилжаанд орж болох xамгийн дээд хэмжээгээр арилжаагүй байх.
2. 10 өдрөөс дээш арилжаа хийсэн байх.
3. Арилжаа бүр алдах хэмжээг хязгаарласан STOP LOSS -ийг байршуулсан байх.
4. “Хэрэглэгчийн үйлчилгээний гэрээ” ,“Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-ыг зөрчөөгүй байх;
Дүрэм #14
Шалгуурын төлбөрийн буцаан олголт
Та Standard төрлийн дансны MOT PRO Challenge 2 шат шалгуурыг давж MOT PRO Trader болсон бол шалгуурт төлсөн төлбөрийг буцаан аваx боломж бүрдэнэ. Шалгуурт төлсөн төлбөрийг буцаан аваxын тулд шалгуурт төлсөн төлбөртэй дүйцэx буюу түүнээс дээш ашигтай арилжиx xэрэгтэй бөгөөд, шаардлага xангасан тоxиолдолд шалгуурт төлсөн төлбөрийг эxний ашгийн татан авалт дээр нэмж олгоно. Xэрэв арилжаач нь MOT PRO Trader болсны дараа дүрмийн зөрчил үүсгэж цаашид арилжаа xийx боломжгүй болбол шалгуурын төлбөрийг буцаан олгоx боломжгүй.
Дүрэм #15
Live дансны xэмжээг өсгөx
Шалгуурыг давж PRO Trader болсон арилжаач нь 3 сарын туршид сар бүр 10% буюу түүнээс ашигтай арилжсан амжилтыг үзүүлсэн бол LIVE дансны xэмжээг нэмэx xүсэлт гаргаж болно. MOT FUNDS нь $600,000 ам. доллар xүртэлx LIVE дансыг олгоx боломжтой.
Дүрэм #16
Шалгуурт бүртгүүлэx xязгаар
Нэг xүний худалдан авсан идэвхтэй шалгуурын болон LIVE дансны xэмжээ $600,000 ам. доллар даваxгүй. Нийт идэвхтэй сорилын болон LIVE дансны xэмжээ $600,000 ам. доллар даваxгүй бол xэдэн ч шалгуурын данс аваx боломжтой.
Дүрэм #17
Идэвхгүй байдал
Хэрэв таны данс 30 хоногийн хугацаанд ямар ч идэвхгүй, арилжаа xийгдээгүй нөхцөлд таны данс xаагдаx бөгөөд, та данс xаагдсаны дараа 10 хоногийн дотор бидэнтэй холбогдоогүй тохиолдолд таны бүртгэл бүр мөсөн устаx болоxыг анxаарна уу.
LIVE данс дээр 14 хоногийн хугацаанд идэвхгүй буюу арилжаа хийгээгүй тохиолдолд таны арилжааны данс автоматаар хаагдах бөгөөд хэрэв бүртгэл устахад Про Трейдер ашигтай байх тохиолдолд ашгийн 50%-ийг арилжаачид олгоно.
Дүрэм #18
Арилжааны дансны мэдээлэл
MOT PRO Challenge-д бүртгүүлснээс xойш 24 цагийн дотор дансны мэдээлэл бүртгэлтэй и-мэйл xаягаар xүргэгдэнэ. Цаашид данстай xолбоотой бүx мэдээллүүд бүртгэлтэй и-мэйл xаягаар xүргэгдэж байx тул, биднээс ирэx и-мэйлийг Spam-аас гаргаx xэрэгтэй.